icon

Little Sheep Хот Пот рестораны франчайз эрхийг албан ёсоор эзэмшигч нь Таван Богд Хот Пот ХХК юм. Таван Богд Групп нь дэлхийд алдартай Yum! Brands, Inc компанийн KFC, Pizza Hut брэндийг монголын зах зээлд амжилттай хөгжүүлж байгаа билээ. Little Sheep Mongolian Hot Пот ресторан нь Yum! Brands -ийн  шинэхэн брэнд бөгөөд үүсгэн байгуулагдаад удаагүй ч дэлхийн 30 гаруй оронд 300 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа 2017 оны дэлхийн хамгийн өсөлттэй брэнд юм.

  • Picture of Chilis in Work
  • Picture of Noodles
  • Picture of Meat
  • Picture of Meat and Fish Balls
  • Picture of Meat Cooking in Hot Pot

icon

Их хаан Хубилайн үед ая дайнд мордсон Монгол цэргүүдийн хийхэд хялбар, цаг бага зарцуулдаг, их аян замд хэрэглэхэд тохиромжтой хоол бол халуун тогооны шөл байсан гэдэг. Биед илчтэй, амин дэмтэй шөлөөр ундаалсан монгол дайчид Евро-Азийг нэгтгэсэн түүхтэй. Энэ түүхээс улбаалан бүтээгдсэн, дэлхий нийтэд Монгол хэмээх нэрээр овоглон хүрч байгаа Little Sheep Mongolian Hot Pot маань ийнхүү олон улсын стандарттайгаар эх нутагтаа хүрэлцэн ирлээ.

  • Picture of Vegetables and Chilis
  • Picture of Chili Oil and Meat

Little Sheep ресторан Хан-Уул дүүрэг, замын цагдаагийн газрын урд байрлах KFC Home Plaza салбарын 2-р давхарт байрлаж байна. Энэхүү ресторан нь нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нүүдэлчин монголчуудын уламжлалт хэв маягийг агуулсан сонирхолтой шийдэл бүхий интерьер дизайнтай, тав тухтай, тохилог орчинтой.

Эрхэм та эрүүл мэндэд ээлтэй эмийн ургамал, амтлагчийг  багтаасан, биед шимтэй шөлөндөө эх нутгийнхаа эм болсон өвс, ургамлаар хооллосон шинэхэн хонины мах, ногоогоо чанаад идэхэд үнэхээр төгс амтыг мэдрэх болно.  Гэр бүл, найз нөхдөөрөө хамтдаа хүрэлцэн ирж дурсамжийг бүтээгээрэй.

  • Picture of Mongolian Hot Pot Meal

Үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс

Жинхэнэ халуун тогоо үндсэн концепцоороо Монголд нээгдсэнд баяртай байна. Сармис, нохойн хошуу зэрэг хэрэгтэй ургамлуудаа тогтмол хэрэглэж чаддаггүй бидэнд тусгайлан амталсан шөл нь үнэхээр таалагдсан, алжаал ядаргаагаа тайлахаар амралтын өдрөөр гэр бүлээрээ заавал очих газрын нэг.

Үйлчилгээний соёл, инээмсэглэл, хурд гээд шөлнөөс таашаалыг мэдрэхийн чацуу үйлчилгээнээс кайфыг эерэг энергийг мэдрээд гарах олон улсын стандартыг утгаар нь хэрэгжүүлдэг Little Sheep-н хамт олонд амжилт хүсэе.

Олон төрлийн сонголт бүхий уух зүйлс болон бүтээгдэхүүнүүд нь таалагддаг. Мөн өвөрмөц Монгол хэв маягийн тохижилт ВИП өрөөнүүдэд ажлынхантайгаа хооллон суухад тухтай, шим тэжээлтэй, боломжийн үнэтэй сайхан газар.